“Matrix-4” киноны зураг авалт ирэх сард Берлинд үргэлжилнэ

оруулсан Алсын Хараа

“Warner Bros” компани “Matrix-4” киног бүтээхээр болсноо албан ёсоор зарласан бөгөөд нээлтийн урьдчилсан товыг 2021 оны тавдугаар сарын 21-нд зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор болсон билээ. Тэгвэл тус бүтээлийн зураг авалт ирэх сараас Берлин хотод үргэлжлэхээр болсон талаар жүжигчид мэдээллээ.

Сонирхуулахад, Холливудын алдарт жүжигчин Киану Ривз “Matrix-4” болон “Жон Вик-4” кинонд гол дүр бүтээж байгаа.

Сэтгэгдэл бичих