Toyota компани устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинаа туршиж байна

оруулсан Алсын Хараа

/Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани Австралид устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины туршилтыг явуулж байгаагаа бямба гарагт мэдэгджээ.

Тус компанийн хувьд нийтийн эзэмшлийн зам дээр байгаль орчинд ээлтэй автомашиныг арилжааны зориулалтаар ашиглах зорилтын хүрээнд анх удаа туршиж буй нь энэ юм.

Энэ оны 10 дугаар сарын сүүлчээс ирэх нэгдүгээр сарын хооронд хийх туршилтын үеэр Toyota-гийн устөрөгчийн хөдөлгүүртэй “HiAce” машиныг барилга, хамгаалалтын компаниуд Мельбурн хотын захын зам дээр туршина.

Toyota компани устөрөгчийн хэрэглээг дэлгэрүүлэхийг эрмэлзэж байгаатай холбогдуулан ийм алхмыг хийж байгаа ажээ. Тус компани тавдугаар сард Японы төвийн нутагт болсон 24 цагийн уралдаанд устөрөгчийн хөдөлгүүртэй автомашиныг оролцуулсан бөгөөд энэ нь албан ёсны уралдаанд оролцсон дэлхийн анхны ийм хөдөлгүүртэй машин болжээ.

Сэтгэгдэл бичих