Тоёота компани Prius автомашиныхаа шинэ PHEV загварыг Японы зах зээлд гаргах гэж байна

оруулсан Алсын Хараа

Тоёота Мотор корпорац PHEV (Plug-in Hybrid Electric Vehicle) загварын шинэ Prius автомашинаа гуравдугаар сарын 15-наас эхлэн Японы зах зээлд худалдаалж эхлэхээр болжээ.

“Hybrid Reborn” буюу гибридийн дахин төрөлт гэсэн концептын дагуу үйлдвэрлэгдэж буй уг шинэ загвар нь гадаад хэлбэр хийцээсээ эхлээд бүрэн шинэчлэгдсэн юм байна. PHEV нь хосолсон хөдөлгүүртэйгээс гадна батарейгаа цахилгаан эх үүсгүүрээр цэнэглээд шатахуун зарцуулалгүй явах боломжтой гэсэн үг юм.

Шинэ Prius нь ажил гэрийн хооронд болон дэлгүүрт очих зэрэг өдөр тутмын богино аялалд зөвхөн батарейгаа цэнэглээд явах боломжтой. Харин алсын аялалд зорчихдоо гибрид горимд шилжиж, шатахуун, батарейг хослуулан ашигладаг юм байна.

Зөвхөн батарейгаар зорчих дээд зай нь 19 инчийн дугуйтай бол 87 км, 17 инчийн дугуйтай бол 105 км байх ажээ.

Харин гибрид горимд шатахуун зарцуулалт нь 19 инчийн дугуйтай бол 26 км/литр, 17 инчийн дугуйтай бол 30.1 км/литр байх гэнэ.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл бичих