“Toyota” Япон дахь үйлдвэрлэлээ зогсоожээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. “Toyota” компани Япон дахь 14 үйлдвэр, 28 үйлдвэрлэлийн шугамаа гуравдугаар сарын 1-нээс зогсоож байгаагаа даваа гарагт мэдэгджээ.

Үйлдвэрлэлээ түр зогсоох болсны албан ёсны шалтгаан нь дотоодын ханган нийлүүлэгчдийн тогтолцооны доголдол юм гэж мэдэгдсэн байна. Харин Японы “NHK” телевизийн сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, ийм шийдвэр гаргасан нь тус компанийн томоохон түншүүд болон ханган нийлүүлэгчид рүү чиглэсэн кибер халдлагатай холбоотой аж.

“Toyota Motor”-ын бүх үйлдвэр, үйлдвэрлэлийн шугамууд мягмар гаргаас эхлэн хаагдсанаар 13 мянга орчим автомашины үйлдвэрлэлд нөлөөлнө гэж “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.

Албан ёсных нь цахим хуудсанд мэдээлснээр, тус компани үйлдвэрлэлээ гуравдугаар сарын 2-ноос үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл бичих