Цукерберг 6 тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээжээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Америкийн “Facebook” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө зургаан цагийн дотор 6 гаруй тэрбум гаруй ам.доллароор багасжээ.

“Forbes” сэтгүүлийн цахим хуудасны “The World's Real-time Billionaires” буланд даваа гарагт нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, 21 цаг 56 минутын байдлаар “Facebook” компанийн хувьцаа 5.59 хувиар унаж, Цукербергийн алдагдал 6.9 тэрбум доллар болжээ. Ийнхүү Цукерберг хамгийн баян хүмүүсийн жагсаалтад дөрөвдүгээр байраас зургаадугаар байр луу ухарсан байна.

Даваа гарагт “Facebook”, “WhatsApp”, “Instagram” нийгмийн сүлжээний үйл ажиллагаа дэлхий даяар тасалдсан тухай интернэтийн доголдлыг хянадаг “Downdetector” платформ өмнө нь мэдээлсэн билээ. “Facebook”-ийн эзэмшдэг эдгээр нийгмийн сүлжээний үйл ажиллагаа орон нутгийн цагаар 16 цагаас эхлэн доголдож, хэрэглэгчид ойролцоогоор 22 цагийн үеэс цахим хуудаснуудад эргэн нэвтэрч эхэлжээ.

“Facebook”-ийн Марк Цукерберг нийгмийн сүлжээнүүдийнх нь үйл ажиллагаа доголдсонд хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна.

Сэтгэгдэл бичих