“Yonhap” агентлагаас зохион байгуулж буй гэрэл зургийн үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлаг оролцов

оруулсан Алсын Хараа

Ази номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагыг /ОАНА/  даргалж буй БНСУ-ын мэдээллийн “Yonhap” агентлаг “COVID-19”-н цар тахал дэгдээд буй энэ үед дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хэрхэн амьдарч буйг харуулсан “Коронавирусний цар тахлын сэдэвтэй олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн”-г зохион байгуулж байна.

Гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулахад Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, AAP (Австрали), БЕРНАМА (Малайз), КИОДО (Япон), ИРНА (Иран), ТАСС (Орос), СИНЬХУА (Хятад) зэрэг “OANA”-гийн гишүүд болон “Yonhap” агентлагийн мэдээлэл солилцооны түншүүд оролцож, зургуудаа явуулжээ. Түүнчлэн гэрэл зургийн үзэсгэлэн 11 дүгээр сарын 24-нөөс 3 дугаар сарын 1-нийг хүртэл Сөүл хот дахь Солонгосын орчин үеийн түүхийн үндэсний музейд тавигдах аж.

“Yonhap” агентлаг мэдээллийн 47 агентлагийн нийт 120 гэрэл зургийг цахим хуудсандаа байршуулжээ. Эдгээр зургаар дамжуулан халдварт өвчнөөр зовж шаналж буй болон халдварын улмаас нар барсан хүмүүсийн түүхийг өгүүлэхээс гадна хайр энэрэл, золиос, хүний нинжин сэтгэлийг олонд харуулахыг зорьжээ. Ингэхдээ гэрэл зургуудыг “COVID-19: Төгсгөлгүй эхлэл”, “Хяналт ба эрх чөлөө”, Дэлхийн зогсонги байдал”, “Хамтын ажиллагаа, эв нэгдэл”, “Төгсгөл” гэсэн таван бүлэгт хуваасан байна.

Сэтгэгдэл бичих