Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” романыг Д.Цэрэндулам итали хэлнээ орчуулжээ.
Д.Цэрэндулам 2009 оноос Ромын их сургуульд Нисэхийн инженер мэргэжлээр сурч төгссөн бөгөөд Загварын технологийн инновацчиллаар дахин суралцаж, хоёр дахь бакалаврын зэргээ "Монголын ноос ноолуурын үйлдвэрлэлийн чанар, тогтвортой хөгжил" сэдвээр хамгаалсан байна.
Тэрбээр эх орныхоо талаар сонирхсон италичуудад мэдээ мэдээлэл өгөх зорилгоор 2012 оноос www.mongolia.it сайтыг эрхлэлцэж, 2017 онд Polaris хэвлэлийн газраас гарсан "Mongolia" хөтөч гарын авлага номыг бичилцэн Монгол-Итали орныг соёлоор ойртуулахад хувь нэмрээ оруулж буй юм.
“Бөөгийн домог” романыг Feltrinelli, Mondadori, Hoepli, IBS, Amazon, Libreria Universitaria зэрэг Италийн бүх номын дэлгүүр, цахим худалдааны гол сүлжээгээр худалдаж байгаа аж.