Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал боллоо. Хурлаар нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцсөн байна.
2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм.
Тодруулбал,
- нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн,
- нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг,
- нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр,
- нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө,
- нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн,
- нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томилохоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан байна.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хуралдааны үеэр “Нийслэлчүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Тэргүүлэгчид цаашдаа хотын ажил амьдралтай холбоотой тогтоол, шийдвэрүүдийг гаргахын тулд ойр ойрхон хуралдах болно. Нийслэлийн Засаг даргын орлогч нар хотын даргыг төлөөлж ажиллахдаа ямар нэгэн эрх ямба эдлэхгүй, иргэд, хот хоёрын хооронд гүүр болж ажиллах том үүрэг хүлээж байгаа” гэдгийг хэлээд, ажилд нь амжилт хүссэн гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООР Ж.САНДАГСҮРЭН
Боловсрол:
- 1986-1996 онд Ерөнхий боловсролын 73-р сургууль
- 1997-2001 онд ХҮДС-ийг Математикийн загварчлал-Эдийн засагч мэргэжил
- 2003-2005 онд СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагын магистр
Ажил эрхлэлт:
- 2001-2004 онд СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга
- 2005-2013 онд “Очир-Ундраа” группийн газрын захирал
- 2012-2016 онд ДИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч
- 2013-2016 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх
- 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
- 2020-оноос НИТХ-ын төлөөлөгч
НИЙСЛЭЛИЙН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧААР Н.БАЯРЧИМЭГ
- 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
- 2008-2010 онд Пэсифис Стэйтс Их Сургууль, Калифорни муж, АНУ
- 2018-2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
Ажилласан байдал:
- 2002 - 2003 онд Розенблатт Ассосэйтс Канадын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер
- 2003 - 2006 онд Мобиком корпораци ХХК, мэргэжилтэн, салбарын захирал
- 2016 - 2017 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга
- 2017 - 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга
- 2018 - 2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хууль зүйн газар хариуцсан дэд захирал
- 2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
НИЙСЛЭЛИЙН АГААР ОРЧНЫ БОХИРДОЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧААР З.ТӨМӨРТӨМӨӨ
Боловсрол:
- 2005 онд Баянхонгор аймгийн 10-н жилийн дунд сургууль
- 2009 онд СУИС-г Соёлын удирдлагын менежмент мэргэжлээр Бакалавр
- 2014 онд Сан Их сургуулийг Бизнесийн удирдлагын Магистр
- 2019- оноос МУИС-г хууль зүйн сургуульд суралцаж байна.
Ажилласан байдал:
- 2006-2009 онд Их монгол FM-ийн гүйцэтгэх захирал
- МАН-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
- 2014-2015 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын Зөвлөх
- 2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх
- 2017-2019 онд ЗГХЭГ-ын даргын зөвлөх
- 2019- оноос одоог хүртэл УИХ-н даргын зөвлөх
НИЙСЛЭЛИЙН ЗАМ, ТЭЭВРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧААР Б.ОДСҮРЭН
Боловсрол:
- 1882-1992 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
- 1992-1996 онд ШУТИС-ийн КТМС-ийг Мэдээллийн технологи
- 1998-2003 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлага
- 2015-2020 онд Москвагийн их сургууль
Ажлын туршлага:
- 1995-1998 онд “Монгол карт системс” ХХК-ийн Ерөнхий захирал
- 1998-1999 онд “Эн Эс Жи” ХХК-ийн захирал
- 1998-2003 онд “Миний байшин” төсөл санаачлагч
- 2003 оноос “Тайм констракшн” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
- 2008 оноос “Метромалл” их дэлгүүрийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
- 2009 оноос “Эм И Ар Си” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
- 2009 оноос “Метро девелопмент групп”-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
НИЙСЛЭЛИЙН ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧААР Д.ИХБАЯР
Боловсрол:
- 1994-2001 Эрдмийн өргөө
- 2002 73-р дунд сургууль
- 2002-2006 МУИС Монгол-Япон хэл орон судлаач
- 2011-2013 Хүмүүнлэгийн ухааны их сургууль Хэл шинжлэлийн магистр
- 2012-2015 ИЗОУИС эрх зүйч
- 2017с Санхүү эдийн засгийн сургууль одоог хүртэл
- 2017 батлан хамгаалахын их сургууль цэргийн сургууль Бэлтгэл офицер
Ажлын туршлага:
- 2008-2009 ИЗОУИСургуулийн гадаад харилцааны мэргэжилтэн
- 2009-2013 ИХ засаг лицей сургуулийн захирал
- 2013-2014 БГД-н гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
- 2014-2016 БГД-н ЖДҮ дэмжих төвийн дарга
- 2016-2018 СХД-н хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
НИЙСЛЭЛИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧААР Б.СҮХБААТАР
Боловсрол :
- 1998-2002 онд Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль /БАКАЛАВР/
- 2008 онд Удирдлагын академийн Бизнес удирдлага
- 2012-2014 онд Удирдлагын академийн Төрийн удирдлага
Ажлын туршлага:
- 2002-2009 онд "Суман гүн трэйд"-ийн захирал
- 2009-2012 онд “Улаанбаатар Бизнес хөгжлийн төв” НӨҮГ-ын дэд захирал
- 2012-2014 онд “TV10” телевизийн захирал
- 2014 онд “Эрүүл хүнс” ХХК-ийн захирал
- 2019-2020 онд “НОСК”-ийн захирал