Коронавирусээр халдварласан тохиолдол нэгээр нэмэгдэж 340 боллоо

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны мэдээлснээр, улсын хэмжээний вирус судлалын лабораторид өчигдөр хийсэн шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрчээ.

 Ингэснээр манай улсад “COVID-19”-ийн зөөвөрлөгдсөн тохиолдол 340-д хүрлээ. Монгол Улсад уг халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн энэ оны 3 дугаар сараас хойш 312 хүн нь эдгэрээд байна. Одоо ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас 28 хүн эмчлүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа аж.

Сэтгэгдэл бичих