НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж байна

оруулсан Алсын Хараа

Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ онд Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа билээ. Тодруулбал, нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг 2021  оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгох юм. Энэ дагуу гуравдугаар  улирлын буцаан олголт өчигдрөөс /2020.10.23/ эхлэн иргэдийн данс руу орж эхэлжээ.  Эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бол хоёрдугаар улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна.  Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авдаг тухай тооцоог Сангийн яамнаас мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл бичих