Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо баасан гарагт эхэлж, манай баг тамирчдаас эмэгтэй 48 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Харин эрэгтэй жүдочдоос 60 кг-д Л.Өнөболд Францын бөх М.Лукад цэвэр ялагдаж, мөн 66 кг-д Б.Эрхэмбаяр Бразил улсын Лима Виллианд торгуулиар цэвэр хожигдож тус тус шагналт V байр эзэлсэн амжилттай тэмцээнээ дуусгав. Энэ тэмцээнд 4 тивийн 61 орны эрэгтэй 256, эмэгтэй 151, нийтдээ 407 тамирчин ур чадвараа сорин оролцож байна. Манай улсаас 26 тамирчин оролцож буй нь 33 жүдочтой дэвжээний эзэн Унгарын багийн дараа орох том бүрэлдэхүүн байгаа юм. Өчигдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн мепальтнууд тодорсон.
Эмэгтэйтэйчүүдийн 48 кг-д: 1. Дистрия Красники /Косово/ 2. Пауло Парета /Аргентин/ 3. Г.Наранцэцэг /Монгол/, Андреа Стоядинов /Серби/