Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

оруулсан Алсын Хараа

ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер өчигдөр /2020.10.23/  Монгол Улс санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтаас буюу саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор мэдэгдэв.

ФАТФ-ын 10 дугаар сарын 23-нд зохион байгуулсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргасан юмЧуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй дэмжсэн. Мөн Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ахиц дэвшил гаргасанд баяр хүргэж, Covid-19” цар тахлын хүнд хэцүү үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг онцлон тэмдэглэжээ.

Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийнхээ үр нөлөөг бэхжүүлж, “FATF”-аас 2019 оны 10 дугаар сард тогтоосон стратегийн дутагдлуудыг зохицуулах үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан үүрэг амлалтуудаа биелүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргасан гэж үзжээ.

FATF” аливаа улс орныг санхүүгийн нэмэгдүүлсэн хяналтын ангилалд оруулсан тохиолдолд тухайн улс тохиролцсон хугацаанд стратегийн дутагдлуудаа тодорхойлж, зохицуулах үүрэг хүлээдэг бөгөөд үүнийг өөрөөр “саарал жагсаалт” гэж нэрлэдэг.

Сэтгэгдэл бичих