Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон Д.Сумьяабазар өнөөдөр тамгаа гардан авлаа. Түүнд хотын даргын тамгыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулав.
Тамга гардуулах ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга У.Бямбасүрэн болон хотын удирдлагууд оролцлоо.
НИТХ-аас Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсний дагуу захирамж гаргаж, хотын даргаар томилоод байна.