Манай улсад коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 337 болж нэмэгдсэнийг ЭМЯ албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Коронавиурст халдварын 328 дахь тохиолдол энэ сарын 22-нд бүртгэгдсэнийг яамнаас мэдээлэж байсан. Тэгвэл өнгөрсөн хоногт нийт 9 тохиолдлоор нэмэгджээ. Батлагдсан есөн тохиолдол нь бүгд ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн бөгөөд долоо нь Монгол Улсын иргэн бол хоёр нь гадаад улсын иргэн юм байна.