Таван удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон Кристиано Роналдо саяхан шинэ коронавирусээр халдварлаж эдгэрээд байсан билээ. Тэгвэл тэрбээр хоёр дахь удаагаа шинэ коронавирусийн халдвар авсан тухай өчигдөр/2020.10.22/ Ювентус багийн зүгээс мэдэгдлээ. Саяхан эдгэрсэн Роналдо багийнхантайгаа нэгдэж, бэлтгэлээ хийж эхлээд удаагүй байсан бөгөөд ирэх долоо хоногт Барселона багтай УЕФА Аваргуудын лигийн хүрээнд чухал тоглолтыг хийх байсан юм.
Хэрвээ Кристино Роналдо, Лионель Мессигийн эсрэг тоглохыг хүсвэл УЕФА-ийн дүрмийн дагуу ирэх долоо хоногийн Мягмар гариг гэхэд эдгэрсэн байх шаардлагатай гэнэ.
Кристиано Роналдогоос гадна Ювентус багийн залуу Америк тамирчин Уэстон МакКенни шинэ коронавирусийн халдвар авчээ.
Үсээ хусуулсан Кристиано Роналдо одоогоор гэртээ тусгаарлагдан бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Амьдралын тань амжилтыг юу олж авснаар тань бус харин юу даван туулснаар тань хэмжинэ” хэмээн бэлтгэл хийж буй бичлэгээ оруулжээ.