Олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ны Удирдах зөвлөлийн хурлаас 2021, 2022 онд самбогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг зарлажээ.
Үүний өмнөхөн коронавируст халдварын улмаас 2020 оны ДАШТ-ийг Туркменистан улсаас Сербийн Нови-Сад хот руу шилжүүлээд байсан юм.
FIAS-ын удирдлага Туркменистанд тэмцээн зохион байгуулах товыг хоёр жилээр хойшлуулж 2022 оны ДАШТ-ий эрхийг өгсөн байна. Харин 2021 оны ДАШТ-ийг ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулахаар шийдвэрлэв.