Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос Цэцдийн зөвлөлийн хурлыг маргааш /2020.10.24/ хуралдуулахаар товлосон.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хуралд аймгуудын үндэсний бөхийн холбооны тэргүүн, удирдлагууд, үе үеийн бөхчүүд, бөхийн засуул, зүтгэлтнүүд, жаяг дэгийн багийнхан оролцдог уламжлалтай.
Энэ удаагийн Цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны ээлжит 7 дугаар Их Эе хурлын товыг тогтоон зарлах бөгөөд Их Эе хуралд бэлтгэх Ажлын хэсгийг байгуулах юм байна.