УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр буюу 10 дугаар сарын 22-нд зохион байгууллаа.
Хилийн боомтоор 70 орчим иргэнийг татан авсан. Иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод авч ирж, “Баянбайгаль” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.