МАН-ын УЗ-өөс дөрвөн аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлэхийг дэмжив

оруулсан Алсын Хараа

Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан ИТХ-д олонх болсон нам, эвслээс тухайн шатны засаг дарга, ИТХ-ын даргыг нэр дэвшүүлдэг хуулийн заалттай. Энэ дагуу аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн нэр тодорч эхэллээ.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдан дөрвөн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулсан байна. Үүнд:

  • Сэлэнгэ аймгийн Засаг даргад одоогийн дарга Ш.Оргилыг
  • Дархан-Уул аймгийн Засаг даргад Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалыг
  • Хэнтий аймгийн Засаг даргад одоогийн дарга Ц.Идэрбатыг
  • Баянхонгор аймгийн Засаг даргад одоогийн дарга Д.Мөнхсайханыг тус тус нэр дэвшүүлэхээр тогтжээ.

Хуулийн дагуу эдгээр нэрсийг тухайн аймгуудын ИТХ-аас Ерөнхий сайдад хүргүүлнэ. Ерөнхий сайд Засаг даргыг томилох захирамж гарган батлах юм.

 

Сэтгэгдэл бичих