Сөүлийн ээлжит нислэгээр 256 иргэн эх орондоо ирлээ

оруулсан Алсын Хараа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өчигдөр /2020.10.20/ 19:56 цагт "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, "Новотел", "Альфа" зочид буудал, "Энхсаран", "Ивээлэн" амралтын газарт тусгаарлажээ.

УОК-ын шийдвэрээр энэ сард 11 удаагийн тусгай нислэг үйлдэж, гадаадаас 2,700 гаруй иргэнээ татан авахаар зарласан. Тус нислэгт багтсан эдгээр иргэн энэ сард хийхээр төлөвлөсөн ес дэх удаагийн нислэгээр иржээ.

Энэ сарын 23-нд Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар, 28-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус хийх хуваарьтай байна.

Сэтгэгдэл бичих