НИТХ-ын анхдугаар хуралдаан Баасан гаригт болно

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2020.10.21) хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны Баасан гаригийн 11.00 цагт товлов.

Анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгоно. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлэх юм.

Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАН 34 суудал, Ардчилсан нам 8 суудал, ХҮН гурван суудал тус тус авсан билээ.

Сэтгэгдэл бичих