Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 956 сорьцод шинжилгээ хийхэд 2 хүнээс коронавирус илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 326 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 312 эдгэрсэн бөгөөд 14 хүн эмчлэгдэж байна.