ХӨСҮТ-д коронавирусний улмаас 12 хүн эмчлүүлж байна

оруулсан Алсын Хараа

 Монгол Улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн шинжилгээгээр 4 хүнээс халдварын тохиолдол илэрсэн байна. Харин ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 689 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 312 нь эдгэрээд байна.  Эдгэрсэн хүмүүсээс хяналтад тав, гэрийн ажиглалтад 10 хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байгаа юм. Тэднээс есөн хүний биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж.

Сэтгэгдэл бичих