“Улаанбаатар” олон улсын XII кино наадмыг "Хэвтрийн хүн" киногоор нээнэ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар” олон улсын 12 дахь удаагийн кино наадам өнөөдрөөс эхэллээ.

Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадам “Хэвтрийн хүн” Монголын уран сайхны киногоор нээлтээ хийнэ.

Наадмын “Нээлтийн кино” уралдаант хэсэгт найруулагч Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” бүтээлүүд ирснээс “Хэвтрийн хүн”  нээлтийн киногоор тодорчээ.

Тус наадмын хүрээнд 2019-2020 онд бүтээсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулах юм.

Энэ удаагийн кино наадмаар зохион байгуулах үйл ажиллагааг танилцуулж байна.

2020.10.19 - Даваа гариг, Нээлт

16:00 – 17:30 Хэвлэлийн бага хурал

18:00 – 21:00 Наадмын нээлтийн үйл ажиллагаа. “Хэвтрийн хүн” нээлтийн Монгол уран сайхны кино”

2020.10.20 – Мягмар гариг, Францын кино үзвэр

18:00 – 20:10 Онцлох орон Франц улсын кино үзвэрийн нээлт

“85 оны зун /Франц/ – 1цаг 40 минут

20:40 – 22:25 Танилцуулга

Салхи зогсох аваас /Франц, Армен, Бельги/ – 1 цаг 41 минут

2020.10.21 – Лхагва гариг, “Хангарьд” Монгол кино хөтөлбөр ба шагнал гардуулах ёслолын үйл

17:00 – 19:00 “Гэргий” МУСК

19:00 – 22:00 “Хангарьд” Шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулах ёслол

“Хөхөө” МУСК 2 цаг 4 минут

22:00 – 23:40 Танилцуулга

“Эмэгтэй” МУСК

22:00 Нийслэлийн Засаг Даргын нэрэмжит хүндэтгэлийн үйл ажиллагаа

2020.10.22 – Пүрэв гариг, “Ирж яваа цаг” кино форум ба Олон улсын кино хөтөлбөр

16:00-18:00 Кино Форум -1

18:00-20:20 Танилцуулга

Мартин Иден /Итали/ – 2 цаг 9 минут

20:50-22:30 Танилцуулга

Ундина / Герман / – 1 цаг 30 минут

22:50-00:50 Танилцуулга

Хар санаа үгүй /Иран, Герман/ – 1 цаг 52 минут

2020.10.23 – Баасан гариг, “Ирж яваа цаг” кино форум ба “Үзэхийн Хязгаар” хэсэг

16:00-18:00 Кино Форум -2

18:00 – 20:20 “Үзэхийн Хязгаар” хэсгийн нээлт

Говийн зэрэглээ /Монгол/ – 1 цаг 50 минут

20:30 – 22:50 Танилцуулга

Жинхэнэ эхчүүд /Япон/ – 2 цаг 20 минут

2020.10.24 – Бямба гариг “Үзэхийн Хязгаар” хэсгийн үзвэр

12:00-13:40 Танилцуулга - /хүүхдийн кино үзвэр/

Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх /Франц/ – 1 цаг 22

14:10-16:10 Танилцуулга - /хүүхдийн кино үзвэр/

Шат богино хэмжээний кино /Монгол/

“А” гэвэл аз жаргал /Австрали/ - 1 цаг 38 минут

16:30-19:00 Танилцуулга

Өдрүүд /Тайвань/ - 2 цаг 7 минут

19:20-23:00 Танилцуулга

Баяртай, хүү минь /БНХАУ/ - 2 цаг 55 минут

2020.10.25 – Ням гариг Олон улсын кино хөтөлбөрийн хаалт

14:00-15:20 Танилцуулга - /хүүхдийн кино үзвэр/

Куржетт хүүгийн амьдрал /Швейцар/ - 1 цаг 10 минут

15:50-18:20 Танилцуулга

Еүридисий Гүзмаогийн үл үзэгдэх амьдрал /Бразил, Герман/ - 2 цаг 19 минут

19:00-21:00 Киноны нээлт

Хар Сүү /Герман, Монгол/ - 1 цаг 30 минут

21:00-21:30 Наадмын хаалтын үйл ажиллагаа

Сэтгэгдэл бичих