Жил бүр уламжлал ёсоор зохиодог "Морин хуур" наадмын II шатны шалгаруулалт шилдэг уран бүтээлийн концертонд дуулах нийт 40 дуунаас эхэллээ. Тодруулбал, эхний 40 дуунаас 10 дууг шалгаруулж, ирэх сарын 14-нд Төв аймгийн "Монгол туургатан" театрт зохион байгуулах "Хөгжмийн баярын нэгдсэн гала" тоглолтод дуулагдаж төрөл тус бүрт эхний гурван байр болон гранпри шагналтан тодрох юм.
Тэгвэл "Морин хуур" 33 дахь удаагийн наадмын гала тоглолтод оролцох дууны нэрс тодорлоо. Наадмын эхний шалгаруулалт энэ сарын 10-нд Монголын Хүүхдийн ордонд болж, энд мэргэжлийн төрөлд 33, нийтийн дууны төрөлд 34, эстрад дууны төрөлд 17, нийт 84 дуу өрсөлдөв. Үүнээс 40-ийг нь энэ сарын 16-нд, өнгөрсөн баасан гарагт Улсын филармонид шалгаруулж, дараах уран бүтээлийн нэрс тодорсон байна. Үүнд:
Мэргэжлийн дууны төрөлд:
- “Ганга нуурын гангар хун”
- “Зүрхний сондор нутаг”
- “Эр хүн танаа”
- “Тайтгарч өнжмөөр нутаг”
- “Ижий бидэн хоёр”
- “Зуурд л үгүй жаргая”
- “Санахын цаадах нутаг”
- “Мөндөр зээрд”
- “Ашид мөнхийн эх орон”
- “Бүүвэй дэлхийдэй”
Нийтийн дууны төрөлд:
- “Хань”
- “Сайхан намар”
- “Гайхуулж л явна би”
- “Миний Монголын ээжүүд”
- “Айргийн дугараа”
- “Ээждээ захидал бичээрэй”
- “Энх нанай”
Эстрад дууны төрөлд:
- “Гэсэн юм аа”
- “Үүдэнд чинь ирээд буцлаа”
- “Санаа заяатай Монгол”
Эдгээр дуу ирэх 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн "Монгол туургатан" театрт болох гала тоглолтод оролцох эрхтэй боллоо.