АПУ ХК-ийн нэрэмжит “Богдхан хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан ням гарагт Бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлэв.
Энэхүү уламжлалт намрын нээлтийн барилдаанд Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн улсын заан М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх уран мэхээ уралдуулан хүч үзэхэдёулсын харцага О.Хангай найм даван түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэжээ.
Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын заан М.Бадарч, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар тунасан. Харин дунд шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр нар тус тус тунасан байна.