Спортын төв ордонд /2020.10.17-18/ Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цомын тэмцээн 10 жинд үргэлжилж байна.
ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл, Азийн наадмын алт, мөнгөг медальт, Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тус тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг жингийн барилдаанууд болов.
Улмаар ОУХМ З.Занабазар 57 кг-д, ОУХМ Т.Тулга 65 кг-д, ОУХМ З.Сумъяабазар 74 кг-д , ОУХМ Г.Ганхуяг 86 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Э.Батмагнай 97 кг-д тус тус түрүүлэв гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Эхний өдрийн дүн:
57 кг /23 бөх/
- Занданбудын Занабазар /Хилчин/
- Пүрвээгийн Дашцэрэн /Хасу-Мегастарс/
- Цэдэвийн Мандалсүрэн /Алдартан/
- Батхуягийн Мөнх-Эрдэнэ /Төгс/
65 кг /24 бөх/
- Төмөр-Очирын Тулга /Хүч/
- Шинэбаярын Дэлэг /Хилчин/
- Батбаатарын Буд /73 дугаар сургууль/
- Намсрайн Ганбаяр /Женко/
74 кг /14 бөх/
- Занданбудын Сумъяабазар /Хангарьд/
- Энхбаярын Бямбадорж /Баянхонгор/
- Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ /Хилчин/
- Бат-Эрдэнийн Бямбадорж /Сүлд/
86 кг /12 бөх/
- Ганбаатарын Ганхуяг /МУБИС/
- Батчулууны Анхбаяр /73 дугаар сургууль/
- Мэндбилэгийн Тэмүүжин /Хангарьд/
- Ганболдын Төрболд /Женко/
97 кг /9 бөх/
- Энхтүвшингийн Батмагнай /Баянхонгор/
- Чинбатын Алтангэрэл /Хилчин/
- Баасанцогтын Өлзийсайхан /Хасу-Мегастарс/
- Төмөрбатын Мөнгөншагай /73 дугаар сургууль/