Хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодлоос амьд коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Хятадад хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодлоос анх удаа амьд коронавирус илэрчээ. БНХАУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн бямба гарагт мэдэгдсэнээр, Циндао хотод коронавирусний халдварт өвчин дэгдэсний шалтгааныг олох шалгалтын явцад тийнхүү амьд вирусийг илрүүлсэн байна.

Хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодолд хүрснээр халдвар авах магадлал бага хэдий ч боломжтой аж. “Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний баглаа боодлын гадаргуун дээрээс амьд коронавирус илэрсэн нь анхны тохиолдол бөгөөд баглаа боодлын гадаргуунд хүрэх нь коронавирусээр халдварлахад хүргэж болзошгүй юм” хэмээн мэдэгдэлд дурдав.

БНХАУ-д 9 дүгээр сарын сүүлчээр Оросоос оруулж ирсэн хөлдөөсөн арваалжны савлагаан дээрээс коронавирус илэрчээ. Савлагаанд хүрсэн бүх хүнийг эмнэлгийн ажиглалтад оруулсан байна. Түүнчлэн тэднийг шинжилгээнд хамруулахад хэнээс нь ч халдвар илрээгүй байна.

Сэтгэгдэл бичих