Аравдугаар сарын 19-ний өдөр буюу ирэх даваа гаригт Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын шүүх хурал болно.
Тэрээр, ирэх аравдугаар сарын 18-ны Ням гаригт 14 зохион байгуулагдах намрын нээлтийн барилдаанд Монгол Улсын аварга Э.Оюунболд зодоглоно гэдгээ өөрийн цахим хуудсаараа албан ёсоор мэдэгдсэн билээ.