Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос энэ сард 3 тэмцээн зохион байгуулж, чөлөөт бөх сонирхогчдын олон сар хүлээсэн олимпын өмнөх бөхчүүдийн бэлтгэлжилт, тэдний уран барилдаан, өнгө төрхийг шинжих боломж гарч байна.
Тухайлбал, маргааш Спортын төв ордонд эхлэх /2020.10.17-18/ Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн .цомын тэмцээнд 10 жинд өрсөлдөнө.
Улмаар 10 дугаар сарын 20-нд Спортын төв ордонд гавьяат тамирчин Ц.Энхжаргалын зодог тайлах ёслолд зориулсан эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.
Харин 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд Баянхонгор аймагт гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм байна.