МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

оруулсан Алсын Хараа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран  Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвтэй холбоотой шинэчилсэн тооцоо судалгааг танилцуулж, Монголбанкны Ерөнхиийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн ирээдүйн төлөв, сорилтууд болон дунд хугацаанд хэрэгжих “Банкны шинэтгэлийн хөтөлбөр”-ийн үндсэн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Мөн үеэр талууд Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2020 оны 5-р сард хэрэгжүүлж дууссан тухай болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас 2020 онд багтаан гарах ажил, үүрэг даалгаврын баталгаажуулалт болох газар дээрх хяналт шалгалтын үнэлгээ энэ сард амжилттай хийгдээд байгаа талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд АХБ-аас банк санхүүгийн системийг шинэчлэн бэхжүүлэх, банкны дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих