оруулсан Алсын Хараа

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд аймагтаа анхны орчин үеийн бүх стандартыг хангасан усан оргилуурыг барьж ашиглалтад оруулжээ.

Тус усан оргилуур нь автомат тохируулгатайтөвийн шугамд стандартын дагуу холбогдсон байна. Мөн цахилгааны тусгай шугамтай, бохир усаа өөрөө шавхаж гадагшлуулдаг аж. Энэхүү усан оргилуурын дээд хэмжээ нь найман метр хүртэл өндөрт оргилох хүчин чадалтай гэнэ. Энэ бүх үзүүлэлтээрээ орчин үеийн стандарт шаардлагыг бүрэн хангаж байгаа хэмээн тус сумын удирдлагууд хэллээ. Эл усан оргилуур нь Баянгол сумандаа төдийгүй Сэлэнгэ аймагт анхны гэдгээрээ онцлог юм.  

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг "Бороо Гоулд" ХХК-иас санхүүжүүлж, сумынхаа ахмадзалуучуудын төвийн хашаанд барьж байгуулсан байна. 

Сэтгэгдэл бичих