Улсын хэмжээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 707 хүний сорьцод шинжилгээ хийснээс хоёр хүнд коронавирус илэрсэн тухай ЭМЯ мэдээлэв.
Харин коронавирусээр халдварласан нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжжээ.
Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдварын нийт 320 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 311 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д одоогоор есөн хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэдний тав нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.