У.ХҮРЭЛСҮХ: СҮХБААТАР АЙМАГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨВ БАЙГУУЛНА

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзав. Тэрээр Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцууллаа. Иргэдийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дарьганга сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хүрээлэн байгуулах, аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөх хүүхдүүдийг аль болох олноор нь тэтгэлэгт хамруулж ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулах хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, зарим асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ хэлэв. Ерөнхий сайд энэ өдөр аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарынхан болон бизнес эрхлэгч нартай уулзсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих