Б.Чинбат өнөөдөр талархлын тоглолтоо хийв

оруулсан Алсын Хараа

"Никитон" хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч Б.Чинбат өнөөдөр /2020.10.11/ талархлын тоглолтоо хийлээ. Түүний “Chinbaa & Friends” хандивын тоглолт өнгөрөгч нэгдүгээр сард болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат хүнд хэцүү цагт чин сэтгэлээсээ хандив өгч тусалсанд талархсан сэтгэлээ илэрхийлж, уран бүтээлчидтэйгээ хамтран талархалын тоглолт хийсэн нь энэ. “Аравт" болон "Niciton & Friends" тоглолтуудын тасалбар авсан хүмүүс TICKET.mn цахим тасалбарт хандан тасалбараа солиулж үзсэн юм.

Тэрбээр элэгний хатуурал өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж, эхнэр Ц.Сарнай нь түүний донор болсон. Тэдний хагалгаа 2019 оны арваннэгдүгээр сард амжилттай болж, одоо эх орондоо ирээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих