ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 316 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д уг өвчний улмаас зургаан хүн эмчлүүлж буй бөгөөд нэг хүний биеийн байдал хүндэвтэр, таван хүний биеийн байдал хөнгөн байна.