хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжжээ

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.10.10/ 547   хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй  хэмээн мэдээллээ. Мөн хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжсэн байна.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 315 болж байна. Үүнээс 310 нь эдгэрсэн бол таван хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-д эмчлүүлж байна.

Тодруулбал, ХӨСҮТ-д  эмчлүүлж байгаа таван хүний нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.  ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсад коронавирусийн халдвар  бүртгэгдсэн цагаас хойш эрүүл мэндийн салбарынхан өнөөдрийг хүртэл 76.617 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 27.935 хүн тусгаарлагджээ.

Сэтгэгдэл бичих