ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулав. Засгийн газар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, цахим систем, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан зэрэг салбараа хөгжүүлэхийг зорьж байгааг хэлэв. Тухайлбал 10 сая малын арьс шир зэргийг боловсруулах, зэс хайлуулах болон нүүрс баяжуулах, гангийн үйлдвэр зэргийг ирэх жилүүдэд ашиглалтад оруулна гэдгийг дурдав. Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагаа дээшлүүлж, иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байх, иргэдээ соён гэгээрүүлэх, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжих, иргэд өөрсдөө эх оронч худалдан авалт хийж байх нь чухлыг тэмдэглэв.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн ирэх жилүүдэд Хэрлэн суманд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын талаар товч танилцуулав. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь боловсрол, эрүүл мэнд, соёл, барилга, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг олон салбарт үр дүнгээ өгч байгаад иргэд талархалтай байгаагаа илэрхийллээ. Ялангуяа олон жилийн дараа Соёлын яам байгуулсан нь цаг үеэ олсон шийдвэр гэдгийг олон хүн хэлэв. Цаашид цар тахлаас шалтгаалан ажил нь хойшлоод байгаа Дулааны цахилгаан станц болон нисэх буудлын барилга угсралтыг эрчимжүүлэх, сургуулиудын Мэдээлэл зүйн кабинетуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, төмс, хүнсний ногооны зоорьтой болох,  ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аймаг бүрт хүүхэд асрах төв байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих