Киргизэд үүссэн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа НҮБ илэрхийлжээ. Энэ тухай НҮБ-ын Киргиз дэх байнгын зохицуулагч Озонниа Ожиело Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны тэргүүн Омурбек Суваналиевтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
“НҮБ Кыргызстанд үүссэн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэхийн сацуу нөхцөл байдлыг тогтвортой болгоход тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш улс оронд болж буй үйл явдлыг мэдэж байгаа бөгөөд улс төрийн хямралаас хурдан гараасай гэж хүсэж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Харин Суваналиев мэдэгдэхдээ, өдөөн хатгасан бүлгүүд нөхцөл байдлыг даамжруулахыг оролдож байна гэжээ. “Гэсэн ч хүчний байгууллага, хууль сахиулах байгууллагын хүчнүүд нөхцөл байдалд хяналт тавихад хангалттай. Хүчний болон хууль сахиулах байгууллагууд улс төрөөс ангид” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.