Үндэсний хувьчлалын сангийн захиалга 8.62 хувьд хүрчээ

оруулсан Алсын Хараа

Манай улсын хөрөнгийн зах зээлд анхны хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан" нэгж эрхээ арилжаалж эхлээд 4 хоног болж байна. Энэ хугацаанд тус сан өнөөдрийн байдлаар нийт 409.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах захиалга хүлээн авч, захиалгын явц 8.62 хувьд хүрчээ. Өчигдөр нийт 268.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах захиалга хүлээн авч, захиалгын явц 5.66 хувьтай байсан юм.

Тус сан нийт нэгж эрхийнхээ 95 хувь буюу 47.5 сая ширхгийг тус бүрийг нь 100 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаж, нийт 4.75 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. Хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, түүнээс бий болох ашгийг хөрөнгө оруулагчдадаа ногдол ашиг хэлбэрээр хуваарилах юм.

Хөрөнгө оруулагчид энэ сарын 5-наас эхэлсэн тус сангийн арилжаанд оролцож,  10 дугаар сарын 15-ныг дуустал 10:00-16:00 цагт Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан тус сангийн нэгж эрхийг захиалах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих