ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ЭМЯ мэдээлэв.
Монгол Улсад коронавирусний халдварын 315 тохиолдол бүртгэгдсэнээс 308 нь эдгэрч, долоон хүн эмчлүүлж байна. Тэдний нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгаа аж.
Эдгэрсэн хүмүүсээс 10 нь эмнэлгийн хяналтад, гурав нь гэрийн ажиглалтад байгаа бол 295 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.
Ташрамд дурдахад, дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 271 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 259 мянган хүн эдгэрчээ.