Растислав Бозик хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болов

оруулсан Алсын Хараа

Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Словак мэргэжилтэн Растислав Бозик ажлаа авч буй албан ёсны гэрээнд гарын үсэг зурлаа.

УЕФА Про дасгалжуулагчийн зэрэглэлтэй Растислав Бозик нь МХБХ-ны Техникийн хэлтсийн өсвөр үе залуучуудын хөл бөмбөг хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашдаг. Өнгөрсөн онд Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ багуудыг удирдан Азийн АШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдсөн юм.

Тэрбээр тамирчдын бие бялдрыг нөхөн сэргээх арга барил, эрдмээр мэргэшсэн, фитнессийн дасгалжуулагч юм байна. Ирэх жил үндэсний шигшээ багийг удирдан ДАШТ, Ази тивийн АШТ-ний урьдчилсан шат, Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд оролцох Растислав Бозикт Монголын хөл бөмбөгийн холбооноос ажилд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих