Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөг хэлэлцэх “Цахим үндэстэн” чуулган сарын 8-нд "Best Western Premier Туушин" зочид буудалд болно. Энэ үеэр Инновацийг дэмжих хөтөлбөрийг нээнэ гэж Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас мэдээллээ.
Дээрх чуулган нь энэ сарын 9-11-нд "Мишээл Экспо"-д болох харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн "ICT EXPO-2020"-ын эхний ажиллагаа аж. “Цахим үндэстэн” уриа дор болох зэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулж буй аж.
Энэ жилийн үзэсгэлэн уламжлалт болон цахим хэлбэрээр болж, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд дэлгэнэ. Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia-г иргэд, олон нийтэд танилцуулах аж.