Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн дэд профессор, археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг энэ оны долдугаар сарын 9-нд эхлүүлсэн малтлагынхаа үр дүнд Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун урагш 10 орчим километр газарт Луут буюу Лунчен хотын туурийг олж илрүүлсэн юм.
Монгол Улс төдийгүй дэлхийд анх удаа "Тэнгэрийн хүү Шанью" гэсэн бичигтэй ваарыг Монголын газар нутгаас олсноор Луут хотын туурь байсныг баталгаажуулсан уг судалгааны багийнхан хосгүй тэрхүү дурсгалыг яаралтай хамгаалалтад авах шаардлагатай болохыг хэлж байв.
Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2021 оны улсын төсвийн төсөлд 200 сая төгрөгийг төсөвлөжээ. Гэхдээ тэрхүү мөнгө нь хотын туурийг хамгаалахад бус, "Луут хот, Эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасны сургалт, мэдээллийн төв" гэсэн зориулалттай байхаар тусгагдсан байна.
Түүнээс гадна Архангай аймгийн Батцэнгэл сумд орших Авга дуганын соёлын өвийг сэргээн засварлахад 250 сая, Өлзийт суман дахь Өөлд Бээсийн хийдийг сэргээн засварлахад 100 сая төгрөг тус тус тусгажээ.
УИХ 2021 оны төсвийн тухай төслийг хараахан хэлэлцэж эхлээгүй байгаа юм.