Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзжээ. Сүгагийн хувьд Засгийн газрын тэргүүний албан тушаалыг хашиж эхэлснээсээ хойш анх удаа дипломат уулзалтыг биечлэн хийж буй нь энэ юм.
Талууд Япон-АНУ-ын холбоог улам бэхжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахаар тохиролцож, Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаагаа идэвхжүүлж буй БНХАУ-ын талаар хэлэлцсэн байх төлөвтэй байна.
Японы Ерөнхий сайд мөн 1970, 1980-аад оны үед хулгайлагдсан Япон иргэд зэрэг БНАСАУ-тай холбоотой асуудлуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахыг хүсэх төлөвтэй байжээ.
Сүга, Помпео нар ийнхүү уулзсаныхаа дараа Гадаад хэргийн сайд нарын дөрвөн талт уулзалтад оролцохоор Токио хотноо хүрэлцэн ирсэн Австрали, Энэтхэгийн сайд нартай уулзсан байна.