Саид Моллаи Будапештийн дэвжээнд зодоглоно

оруулсан Алсын Хараа

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ жилийн цувралыг “Будапешт-2020” Их дуулга тэмцээнээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хоёрдугаар сард болсон Парис, Дюсселдорфийн Их дуулгаас хойш дэлхийн шилдэг жүдочид нэг дор цуглаагүй байгаа билээ.

Унгарын Будапешт хотноо аравдугаар сарын 23-25-нд зохион байгуулахаар төлөвлөөд буй жүдо бөхийн Их дуулгад оролцохоор АНУ, Бразил, Гүрж, Азербайжан, Герман, Монгол, Франц, Итали, Нидерланд, Узбекистан зэрэг 62 орны 544 жүдоч мэдүүлгээ өгөөд байгаа аж. Их дуулга тэмцээн нь улирлыг дахин эхлүүлэх төдийгүй “Токио-2020”-ийн эрхийн онооны төлөө өрсөлдөх тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж 11 эрэгтэй, 10 эмэгтэй, нийт 21 жүдоч хүчээ сорин барилдахаар мэдүүлгээ илгээсний дийлэнх нь шинэ залуу бөхчүүд багтжээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн

  • 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд,
  • 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах,
  • 73 кг-д Л.Анхзаяа,
  • 81 кг-д С.Моллаи (2018 оны дэлхийн аварга), Г.Болор-Очир,
  • 90 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн,
  • +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Б.Мандалбат,
  • эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, А.Нямхишиг,
  • 52 кг-д Б.Хорлоодой,
  • 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг,
  • 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Буянжаргал,
  • -78 кг-д О.Мөнхцэцэг,
  • +78 кг-д Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нар барилдах юм.

Сэтгэгдэл бичих