ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 803 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирусний халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээлэв.
Ингэснээр Монгол Улсад коронавирусний 315 тохиолдол бүртгэгдсэнээс 307 хүн эдгэрээд байна.
ХӨСҮТ-д одоогоор 10 хүн коронавирусний халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа аж.