Хятадад 10-р сарын 1-ний өдөр Улс тунхагласны баярын өдөр тохиож, бүх нийтээр амардаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Улс тунхагласны баярын өдрөөс гадна Намрын дунд сарын баяр давхар тохиож байгаа бөгөөд улс даяараа 8 хоног бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байна.
Коронавирусний улмаас хэсэг хугацаанд хаагдаад байсан кино театрууд нээгдсэнээр Улс тунхагласны баярын өдрөөр Хятадын кино урлагийн зах зээлд томоохон тэсрэлт боллоо.
Тодруулбал, амралтын эхний өдөр болох 10-р сарын 1-ний өдөр Хятадын кино театруудын билет борлуулалтын орлого 700 сая юаньд хүрсэн нь түүхэндээ хоёрт орох өндөр үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн жилийн энэ өдөр түүхэнд хамгийн их орлого болох 815 сая юанийг давж байжээ.
Энэ жилийн хувьд нэг өдөрт борлуулсан билетийн орлого энэ оны 7-р сарын 7-ны өдөр 527 саяд хүрч хамгийн ихээр бүртгүүлээд байсан бол ийнхүү дээрх амжилтыг эвдэж дээд үзүүлэлт болсон байна.