Байлдааны ажиллагааны үеэр Азербайжаны армийн нийт гурван мянга гаруй цэрэг амиа алджээ. Энэ тухай хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Ваграм Погосян мэдэгдсэн байна.
Цогцоснуудын дийлэнх нь төвийг сахисан бүсэд байгаа бөгөөд тэдгээрийг зөөвөрлөх ажил хийгдэхгүй байгаа тухай тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Азербайжаны Батлан хамгаалах яам өмнө нь мэдэгдэхдээ, Арменийн цэргийн анги хэлтсүүд мөн Уулын Карабахад ихээхэн хохирол амсаж байна гэжээ.
ЕАБХАБ-ын Минскийн бүлгийг хамтран даргалагч орнууд цогцоснуудыг зөөвөрлөхийн тулд нэн даруй хүмүүнлэгийн түр эвлэрэл зарлахыг сөргөлдөгч талуудад уриалжээ.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах улсад өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал хурцаджээ. Үүнтэй холбоотойгоор сөргөлдөөнийг даамжруулсан хэмээн Армени, Азербайжан бие биенээ харилцан буруутгасан юм