Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрсөн сард 16 удаагийн захиалгат нислэг үйлдэж, гадаадаас 3,190 иргэнээ татан авсан байна.
Эдгээр иргэдийн 613 нь бага насны хүүхэдтэй гэр бүлийн, 362 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй, 324 нь өндөр настан, 87 нь жирэмсэн, 1769 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байгаа юм.
Харин нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл гадаадын 81 улсаас 82 удаагийн захиалгат нислэгээр 16 449, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6 535 нийт 22 984 иргэнийг мэргэжлийн байгууллагуудын хяналтын дор татан авах ажиллагааг зохион байгуулжээ.